Б.Онончимэг: “Princess Mongolian fashion” брэндийг сонгосноор цор ганц патенттай хувцастай болох боломжтой
2021 оны 4 сарын 1
Б.Онончимэг: “Princess Mongolian fashion” брэндийг сонгосноор цор ганц патенттай хувцастай болох боломжтой
“Princess Mongolian fashion” брэндийн үүсгэн байгуулагч, дизайнер Б.Онончимэгтэй ярилцлаа.   

 -“Princess Mongolian fashion” брэндийн үүсэл, хөгжлийн талаар хоёулаа ярилцлагаа эхлүүлье?

 -Миний хувьд дизайнер болохоосоо өмнө олон мэргэжлээр өөр өөр салбарт ажиллаж байлаа. Гоо сайханчаар ажлын гараагаа эхлээд  үсчин, гоо сайхан, спа төвийг 10 гаруй жил ажиллуулсан. Түүнийхээ дараа “Vip car wash”-ыг Монголын топ авто угаалгын төв болтол нь ажиллуулж, удирдсан байдаг. Энэ мэтээр олон салбарт ажиллаж байгаад үндэсний үйлдвэрлэгч болчихоод явж байна. Үндэсний үйлдвэрлэгч байх нь ирээдүйтэй бөгөөд хүмүүсээс талархлын үг маш их сонсдог, цаашлаад хүн хувцаслах нь буянтай ажил.  Тэр утгаараа би Шанхайд дизайнерын чиглэлээр суралцаж ирээд мэргэжлээрээ зургаан жил ажиллаж байна. Анх таван мянган төгрөгөөр материал аваад нэг даашинз оёод энэ бизнесийн эхлэлээ тавьж байлаа. Ингэж манай “Princess Mongolian fashion” брэндийн үндэс суурь тавигдаж байлаа. Өнөөдрийг хүртэлх зургаан жилийн хугацаанд 30-40 мянган үйлчлүүлэгчтэй, үндэсний брэнд болтол хөгжүүлээд ажиллаж байна. Одоогийн мэргэжил, ажилдаа сэтгэл хангалуун байдаг.     

-Зургаан жилийн өмнө нэг даашинз зараад урам авсан гэлээ. Мэдээж өнөөдөр үндэсний брэнд болтол хөгжихөд судалгаанд бас нэлээд цаг зарцуулсан байх? 

-Судалгааг жишээ нь, байшингаар төсөөлөхөд, нэг давхраас эхлээд дээшээ 10 давхар хүртэл шатаар гардагтай адил гэж би боддог. Энэ нь нэг талаасаа туршлага болж өгдөг. Жижиг туршлагууд хуримтлагдсаар тогтвортой байдал үүсгэдэг гэдгийг би энэ хугацаанд маш сайн ойлгосон. Их мөнгөний суурьтай байгаад гэнэт том объект аваад, олон хувцас оруулж ирээд зарах биш харин жижигхэн материалыг хоёр даашинз болгож зараад, үүнийгээ цааш нь гурав болгоод багаас нь туршлага хуримтлуулаад явах л бидний суурь үндэс юм.     

-Өөрийн тань хувьд бизнесийн салбарт ажиллаж байгаад хувцас загварт орсон юм байна. Дизайнер мэргэжлийг сонгон суралцсан шалтгаан юу байв. Сонирхсон хүн бүр дизайнер болох хэцүү? 

 -Хүнд өөрийнх нь мэдрэмж гэж байдаг тийм ээ. Миний хувьд бол жижиг гэлтгүй аливаа зүйлийг харж мэдэрдэг. Өнгийг нь тааруулж чаддаг ч юм уу, яаж хослуулбал гоё харагдах вэ гэх мэтээр байнга бодож сэтгэдэг. Энэ чанар миний дотор байдаг учраас хувцсыг ингэж хийвэл гоё юм байна гэдгээ олж мэдсэн. Урьд нь гоо сайхан, спа төв ажиллуулаад бас машин угаалга гээд эрэгтэй хүмүүсийн хийдэг ажлыг хүртэл хийж үзлээ. Харин одоогийн ажил маань миний мэдрэмжинд гоё хосолж өгсөн гэж боддог.   

-Үндэсний үйлдвэрлэлээ дэмжих нь эх оронч үйлдэл гэдэг. Тэгэхээр үндэсний үйлдвэрлэл эрхлэх мөн л эх оронч үйлдэл. Ажлын байр үүсгэж байна, түүнийхээ хэрээр олон айлын эдийн засгийн үндэс болж байна, тийм үү?  

-Тийм шүү. Манайх гэхэд л 10 гаруй ажилтантай. Ажилтнууд маань юмыг жижгээс нь эхлээд суралцаж, мэргэжлийн хувьд байнга өсөн дэвжиж, туршлага хуримтлуулаад, мэдрэмжээ давхар хөгжүүлж чадаж байна. Энэ тал дээр нь илүү дэмжиж ажиллахыг хичээдэг. Дөнгөж сургуулиа төгсөөд туршлагагүй орж ирсэн ч гэсэн тэд маань маш их хүсэл тэмүүлэлтэй, шинийг сэтгэж, илүү загварлаг хувцас урлахыг зорьдог. Мэдээж ажилтнууд маань бүгд гэр бүлтэй, тэр хэрээрээ өрхийнхөө төсөв санхүүд өөрсдийн том хувь нэмрийг оруулж байгаа гэж бодож байна. Миний хувьд цаашлаад үндэсний үйлдвэрлэлийг илүү эрчимжүүлэх, ажлын байр нэмэгдүүлэхийг зорьдог. Зорилго маань биелбэл түүнийгээ дагаад олон айлын амьдралын чанар өөрчлөгдөнө шүү дээ.   

 -Танай хувцасны материал хүмүүст их таалагддаг юм билээ. Материалын чанарт хэрхэн анхаарч байна, хаанаас авч байна вэ?  

-Материалын хувьд нэгдүгээрт, манайх хүний биед хамгийн тав тухтай байхыг эрхэмлэдэг. Биед тав тухтай байснаар хүний өдөр тутмын хувцас болдог. Хэчнээн гоё харагдсан ч биед тухгүй бол манайх тэр хувцсыг үйлдвэрлэхгүй. Хоёрдугаарт, хүний биед тухтай байна гэдэг нь материалын чанарыг илтгэж байгаа юм. Зөөлөн, гадаргуу нь ширүүн биш, хөвөн даавуун, арьсанд тав тух мэдрүүлдэг материалуудыг сонгодог. Ийм материалууд нь ихэвчлэн биед тааламжтайгаас гадна чанартай байдаг. Манай улсад материал үйлдвэрлэхгүй байгаа нь нэг талаасаа хүндрэл учруулдаг. Тиймээс бид Солонгосоос хамгийн чанартай материал авдаг. Солонгос улс харьцангуй чанартай материал үйлдвэрлэдэг. Нэлээд хэдэн жил энэ салбарт ажилласных ямар материал чанарын шаардлага хангах уу, ямар материал нь биед илүү тухтай байх вэ гэдгийг маш сайн мэддэг болсон. Тиймээс энэ туршлага дээрээ үндэслээд материалаа сонгож авдаг.    

-Хэрэглэгчдийн дунд “Үндэсний үйлдвэрлэлээ дэмжих гэхээр хэтэрхий үнэтэй байна” гэдэг асуудал нэлээд байдаг. Танайх зах зээлийн үнээ хэрхэн тогтоодог вэ? 

 -Ер нь манайх бусад үндэсний үйлдвэрлэгч нарын ашигладагтай адил материалаар хувцсаа оёдог.  Бүтээгдэхүүний үнийн хувьд зах зээлийн судалгаагаар хамгийн байж болох үнийг гаргадаг. Цаг үеийн нөхцөл байдлаас шалтгаалаад онлайн хэрэглэгчид олон болсон. Өөрөөр хэлбэл, гэртээ байгаа ээжүүдийн онлайн худалдан авалт ихэссэн. Тиймээс манайх ер нь бол байнгын урамшуулал, хямдралтай худалдаа үйлчилгээг нэвтрүүлсэн. Үндсэн захиалгаар гардаг үнэ 95 мянган төгрөг байлаа гэхэд онлайн худалдаанд ихэвчлэн 50 хувийн хямдралтай үнээр зарагддаг.  Ингээд манай үйлчлүүлэгчид 50 хувийн хямдралтай үнээр 4-5 удаа худалдан авалт хийхээр нэг удаа үнэгүй худалдан авалт хийх жишээтэй. Зах зээлийн судалгаанаас харахад боломжийн үнэтэй зардаг. Урдаас хувцас оруулж ирж байгаатай адилхан гэж хэлж болно. Солонгосын хамгийн чанартай материалаар үйлдвэрлээд түүнийгээ байж болох хамгийн хямд үнээр борлуулж байгаа учраас хэрэглэгчдээ нэгдүгээрт, өөрсдийн ашгийг хоёрдугаарт тавьдаг гэж хэлж болно.   

-Ижил төрлийн бизнес эрхэлж байгаа үндэсний үйлдвэрлэгчдээс ялгарах танай хамгийн том давуу тал, онцлог юу гэж харж байна? 

-Энэ хугацаанд манайхыг байнга сонгодог, өөр газраас хувцас авдаггүй үнэнч үйлчлүүлэгч нар байна. Хэвлэлийнхэн, урлагийнхан, олны танил хүмүүс, ээж нар  ч байна. Тэр хүмүүс яагаад манайхыг сонгодог талаар судалгаа хийж үзсэн. Нэгдүгээрт, материал чанартай байна гэж байна. Хоёрдугаарт, хурдан шуурхай байна гэдэг. Нэг оёдлын газар очоод захиалга өгөхөд 3-7 хоног болдог бол манайх яаралтай нэг өдөртөө багтаад гарах боломжтой. Ер нь бол нэг даашинз манайд 30 минутаас нэг цагийн дотор бэлэн болдог. Түүгээрээ илүү давуу талтай. Жишээ нь, “Маргааш төрсөн өдөр болох гээд байдаг өмсөх хувцас олдохгүй байна” гээд манайхыг зориод ирсэн үйлчлүүлэгч хүлээж сууж байгаад хувцсаа хийлгээд өмсөх боломжтой. Нэг үгээр студи гэж хэлж болно. Манай тренд болсон маш гоё өмсгөлтэй өмд байдаг. Өндөр суудалтай, охид бүсгүйчүүдийн бэлхүүсийг гоё тодотгоод, хэвлийн хэсгийг дарж өгдөг. Тэр өмдийг манай үйлчлүүлэгч нар маш их сэтгэл хангалуун сонгодог. Ер нь олон жил зарагдаж байна. Загварчилгаа нь бага зэрэг өөрчлөгдөөд өмсгөл нь гоёороо байгаад байдаг. Би нэг үйлчлүүлэгчийг маш сайн санадаг. “Эгч нь өмд огт өмсдөггүй, надад зохидоггүй. 

Би дандаа юбка өмсдөг. Өмд зохихгүй юм чинь танай өмдийг өмсөөд хэрэггүй” гэсэн. Тэгэхээр нь би ятгаж байгаад өмсүүлж үзсэн. Тэгсэн чинь тэр эгч “Би өнөөдөр 44 настай. Нэг ч удаа өмд өмсөж үзээгүй. Танай өмд үнэхээр гоё юм байна. Таалагдаж байна, өмсье” гээд авч байсан. Энэ утгаараа хүмүүсийн биеийн галбирт тохирсон өмсгөлийг ажиглаж хардаг гэсэн үг. Хувцасны өмсгөл хүний биед яаж суух нь маш их мэдрэмж шаарддаг. Заавал онолын түвшинд, заасан мэдлэгийн хүрээнд, номонд бичсэнээр хийх биш тухайн хүнийхээ биеийн галбир, онцлогт тааруулсан нарийн мэдрэмжийг гаргаж өгөх нь хамгийн чухал гэж үздэг. Манайд ирээд хувцас захиалж байгаа хүмүүс жижиг гэлтгүй бүгд өөтэй байдаг. Тэр өөг засч харагдуулах хувцас урладаг хүнийг дизайнер гэж хэлнэ. Дээр нь дизайнер хүн торгон мэдрэмжтэй байх ёстой. Энэ бүгд нийлээд манай онцлог, давуу тал гэж хэлж болно.    

 -Хувцаслалтаар өөрийнхөө бие галбирыг тодруулах, өө сэвээ нуух хүсэлтэй бүсгүйчүүд танайхыг зорьж болох нь ээ? 

-Бүсгүйчүүд маань нийтлэг “Гэдэсгүй эмэгтэй хүн тавилгагүй байшинтай адил” гэдэг шиг хэвлийн хэсгээрээ өө сэвгүй хүн гэж байдаггүй. Харин манай даашинз, юбка, өмднүүд бүгд хэвлийн хэсгийг нарийн харагдуулдаг давуу талтай. Хувцас маань гоё өмсгөлтэй мөртлөө бэлхүүсийг барьж нарийхан, өндөр харагдуулдаг. Өмд өндөр харагдуулна. Цув, пальтонууд биеийн галбирыг зөв гаргаж өгнө. Биеийн пропорцыг эвтэйхэн харагдуулна. Ямар ч нарийхан охинд давсаг байдагтай адилхан тэр өөг дарж өгөхийг хичээдэг.  

 -Эмэгтэйчүүд адилхан хувцастай хүнтэй тааралдах дургүй байдаг. Тэр утгаараа цор ганц загвар хийлгэх хүсэлтийг хангах боломжтой юу? 

-Мэдээж боломжтой. Ер нь манайхыг зориод ирж байгаа хүн бүрт нийтэч хандаж, сэтгэл дүүрэн гаргахыг хүсдэг. Манайд хүрч ирээд “Би өөртөө л зориулсан хувцастай болмоор байна. Сошиал хуудсаар ч юм уу цацуулмааргүй байна. Миний энэ загварыг патенталж өгөөч ээ. Энэ загварыг өөр хүн өмсмөөргүй байна” гэж болно. Энэ тохиолдолд би 1 минутын дотор фигур зураад тухайн хүнийхээ загварыг гаргаж өгөөд, материалыг нь сонгуулаад зөвхөн тэр хүнийхээ өөрийнх нь өмч болно гэсэн үг. Бид хоёр хоёулаа нийлж байгаад зөвхөн өөрт нь тохирсон загвар гаргаж байна. Тэр хувцсыг би дахиж үйлдвэрлэхгүй. Энэ загвар зөвхөн тэр хүнд таарсан цор ганц, өөрийнх нь өмч гэж хэлж болохоор зорилтот хэрэглэгчдэдээ хүргэдэг.     

-Цаг үеийн нөхцөл байдлыг үндэсний үйлдвэрлэгчид маань хэрхэн даван туулж байгааг асуухгүй өнгөрч болохгүй байх. Ковидын үед эдийн засгийн байдалд үндэсний үйлдвэрлэгчдийн дуу хоолой мэдээж нийгэмд хэрэгтэй байна л даа?  

-Ковидоос шалтгаалаад мэдээж хаа сайгүй эдийн засгийн уналттай байна. Үйлчилгээ явуулж байгаа газруудын үйлчилгээ доголдолтой, эдийн засгийн хувьд маш их уналттай байгааг мэдээж хүн бүр хэлэх байх. Манайх аль болох хүмүүсийн бөөгнөрөл үүсгэхгүйгээр онлайн хэлбэрт шилжиж ажиллахыг зорьж байна. Тодруулбал, онлайн хэрэглэгчдэдээ илүү дэлгэрэнгүй зураг, видео танилцуулга хүргээд тэр хүмүүс сонголттойгоор хүргүүлээд бүтээгдэхүүн авах боломжийг олгож байна. Шаардлагатай тохиолдолд халдвар хамгааллын дэглэмээ маш сайн баримтлаад ажлын байр, үйлдвэрт ирж үйлчлүүлж байна. Эдийн засгийн тухайд төрөөс үндэсний үйлдвэрлэлийг дэмжих төсөл хэрэгжүүлж байна гэдэг ч яг манайх болон бусад энэ чиглэлийн бизнесийнхэн бүрэн хамрагдаж чадахгүй байна. Төрөөс хэрэгжүүлж байгаа энэ төслийг нарийн судлаад үзэхээр дутагдалтай талууд байна. Нэгэнт л хил хаалттай, монголчууд гадагшаа явж чадахгүй, бараа материал сонгож авах боломж бага байгаа энэ үед төр засгаас үндэсний үйлдвэрлэгчдээ илүү чанартай дэмжиж өгөөсэй гэж хүсч байна.     

-Бизнес эрхлэгчдэд 3 хувийн хүүтэй зээл олгохоор болсон. Энэ талаар судалж үзэв үү? 

-3 хувийн хүүтэй зээлийг судлаад үзэхээр илүү уян хатан чанартай олгоё гэж байгаа мөртлөө бодит байдалд тийм биш санагдсан. Жишээ нь, иргэн 50 сая төгрөгийн зээл авлаа гэхэд тэр зээлийг цаад материал худалдан авах хүнд нь бидний гараар дамжуулахгүй өгнө гэж байгаа юм. Бид өөрсдөө мөнгөө барьж очоод материалаа сонгож авах хэрэгтэй байхгүй юу. Гэтэл тэр материалыг зарж байгаа хүмүүст нь миний зээлэх мөнгийг өгнө гэж байгаа нь учир дутагдалтай. Тиймээс хөрсөн дээрээ илүү бодит чанартай тусламж үйлчилгээ ч юм уу үндэсний үйлдвэрлэгчдээ илүү чанартай дэмжиж өгөөсэй л гэж хүсч байна. Энэ тал дээр үндэсний үйлдвэрлэгч нар маань санал бодлоо чөлөөтэй илэрхийлээсэй гэж хүсч байна.  Хятадаас орж ирдэг хувцасны борлуулалт харьцангуй багассантай холбоотойгоор үндэсний үйлдвэрлэгч нараа төрөөс дэмжиж өгөх юм бол Монголын маань эдийн засгийн сэргэлт хурдацтай байх юм болов уу гэж бодож байна. Энэ тохиодолд ажлын байр ч нэмэгдэнэ. Ажлын байр нэмэгдэхийн хэрээр илүү олон өрх айлын амьжиргаа дээшилнэ гэж би харж байна.     

Ярилцлагынхаа төгсгөлд уншигчдадаа хандаж хэлэхэд манай Princess Mongolian Fashion хуудсаар зочилж дэлгэрэнгүй мэдээлэл авахын зэрэгцээ захиалга өгөхөөр бол 8815 7055 утсаар холбогдоорой. Мөн манай байнгын хамтран ажилладаг Black Studio –гоор ч бас зочлоорой гэж урья.   

-Ярилцсанд баярлалаа. Цаашдын ажилд нь амжилт хүсье.  

Эх сурвалж http://www.info.mn
Б.Онончимэг: “Princess Mongolian fashion” брэндийг сонгосноор цор ганц патенттай хувцастай болох боломжтой
Б.Онончимэг: “Princess Mongolian fashion” брэндийг сонгосноор цор ганц патенттай хувцастай болох боломжтой
Б.Онончимэг: “Princess Mongolian fashion” брэндийг сонгосноор цор ганц патенттай хувцастай болох боломжтой
Б.Онончимэг: “Princess Mongolian fashion” брэндийг сонгосноор цор ганц патенттай хувцастай болох боломжтой
Б.Онончимэг: “Princess Mongolian fashion” брэндийг сонгосноор цор ганц патенттай хувцастай болох боломжтой
Б.Онончимэг: “Princess Mongolian fashion” брэндийг сонгосноор цор ганц патенттай хувцастай болох боломжтой
Б.Онончимэг: “Princess Mongolian fashion” брэндийг сонгосноор цор ганц патенттай хувцастай болох боломжтой
Б.Онончимэг: “Princess Mongolian fashion” брэндийг сонгосноор цор ганц патенттай хувцастай болох боломжтой
Б.Онончимэг: “Princess Mongolian fashion” брэндийг сонгосноор цор ганц патенттай хувцастай болох боломжтой
Б.Онончимэг: “Princess Mongolian fashion” брэндийг сонгосноор цор ганц патенттай хувцастай болох боломжтой
Б.Онончимэг: “Princess Mongolian fashion” брэндийг сонгосноор цор ганц патенттай хувцастай болох боломжтой
Б.Онончимэг: “Princess Mongolian fashion” брэндийг сонгосноор цор ганц патенттай хувцастай болох боломжтой
Б.Онончимэг: “Princess Mongolian fashion” брэндийг сонгосноор цор ганц патенттай хувцастай болох боломжтой
Б.Онончимэг: “Princess Mongolian fashion” брэндийг сонгосноор цор ганц патенттай хувцастай болох боломжтой
Б.Онончимэг: “Princess Mongolian fashion” брэндийг сонгосноор цор ганц патенттай хувцастай болох боломжтой
Б.Онончимэг: “Princess Mongolian fashion” брэндийг сонгосноор цор ганц патенттай хувцастай болох боломжтой
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
топ 20 мэдээ