Авагддаггүй ”РИББОНД” шүд гэж юу вэ?
2021 оны 4 сарын 6
Авагддаггүй ”РИББОНД” шүд гэж юу вэ?
Сүүлийн үед авагддаггүй "Риббонд" шүдийг Монголд нэлээд хийлгэх болжээ. Энэхүү шүд нь өөрийнх шүдийг гэмтээхгүй, өөлж зорох нь бага байдгаараа давуу талтайгаараа онцлогтой. Тэгвэл “Энх-Ундрал дент” шүдний эмнэлэг "Риббонд" шүдийг талаар салбартаа өрсөлдөхүйц чанартайгаар үйлчлүүлэгчдэдээ санал болгодог байна.

Энэ талаар “Энх-Ундрал дент” шүдний эмнэлгийн эмч Ч.Алтанчимэг ""Ribbond” шүд Америкаас Монголд орж ирээд 5-6 жил болж байгаа ч сүүлийн үед л нэлээд хийгдэж байна. Авагдсан шүдний хоёр талын шүдэнд ялтсан утсаар холбож хийдэг шүд юм. “Ribbond” гэдэг нь тэр утасных нь нэр л дээ. Өөрийнх нь шүдийг гэмтээхгүй, өөлж зорох нь бага байдгаараа давуу талтай. Өөрийн төрөлхийн хоёр шүдний хооронд “Ribbond”  утсаар холбож байхгүй шүдийг нөхөн сэргээнэ гэсэн үг. Түүнчлэн “Ribbond”-оор гол хийж байна. Энэ нь юу гэхээр, хүмүүсийн шүд өвчлөөд ёзоор нь үлдчихсэн байдаг. Ёзоорыг нь сувгийн эмчилгээ хийгээд дахин сэргээх боломжтой. Сувгийн эмчилгээ хийсний дараа тухайн хэсэгт нь “Ribbond”  утсаараа гол хийж сэргээгээд бүрэн бүтэн шүдэлбэртэй болох боломжтой. Ийм шүдэлбэр маш бат бөх болдог. 

Үүнээс гадна янз бүрийн шалтгаанаар хөдөлгөөн орчихсон шүднүүдэд “Ribbond”  утсаар чиг тавьж бэхжүүлж байна. Нэг удаагийн ирэлтээр “Ribbond”  шүд хийлгэх боломжтой, хийгдэх хугацаа нь 30-60 минут байдаг учраас цаг хугацаа хэмнэдэг. Өөрийн төрөлхийн шүдний өнгө, хэлбэр хэмжээ бүх зүйлтэй төгс нийцсэн байдгаараа давуу талтай. Хамгийн гол нь ясанд нь өрөмдөж суулгахгүйгээр төрөлхийн юм шиг шүдтэй болох боломжтой" хэмээн онцолсон.

Манай уншигчид "Риббонд" шүдний талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл "Энх-Ундрал дент" пэйжээр зочлох буюу 99701952, 99711952 утсаар холбогдох боломжтойг сануулъя.


Эх сурвалж http://www.info.mn
Авагддаггүй ”РИББОНД” шүд гэж юу вэ?
Авагддаггүй ”РИББОНД” шүд гэж юу вэ?
Авагддаггүй ”РИББОНД” шүд гэж юу вэ?
Авагддаггүй ”РИББОНД” шүд гэж юу вэ?
Авагддаггүй ”РИББОНД” шүд гэж юу вэ?
Авагддаггүй ”РИББОНД” шүд гэж юу вэ?
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
топ 20 мэдээ