Хууль сахиулагчдыг хууль зөрчин томилжээ
2021 оны 4 сарын 6
Хууль сахиулагчдыг хууль зөрчин томилжээ
Хуулийг үнэнч шудрагаар сахиулж, үлгэр жишээ болох учиртай хууль шүүхийн байгууллагын зарим албан хаагчид охид хүүхнүүдтэй садарлахаас эхлээд томоохон хэргүүдийг наймаалцан хүний хувь заяа, амь нас эд хөрөнгөөр тоглон улс төрчдийн гарын үзүүрт зарагддаг утсан хүүхэлдэй болсон нь баримтаар нотлогдон олны дургүйцлийг хүргээд байна.

Хэрэг бүртгэхээс эхлээд шүүн таслах хүртэл бүх шатанд шигдсэн энэ сүлжээ хэрхэн ажилладагийг Баасанцогтын мөнгөний сүлжээний баримт ил болгосон. Нийслэлийн прокурорууд л гэхэд улс төрчдийн гар хөл болон АН-ын дарга асан С.Эрдэнэ болон түүний ойр дотныхонд эрүүгийн хэрэг үүсгэн дарамталж, хүссэн үедээ үүсгэсэн хэргээ хааж, Ерөнхийлөгчийн туслахаар дайдаг болсон.

Хүний хувь заяаг дэнсэлдэг албаны хүмүүс сайнаасаа илүү муу нэр зүүдэг ч хэн нэгэн эрх мэдэлтний захиалгаар хэрэг үүсгэж чадахгүй хэмээн алга ташиж байсан прокуроруудын маань зарим хэсэг хэзээнээс ингэж булингартсаныг хөөж үзвэл тун амархан тодорно.

2019 оны 10 сард Ерөнхийлөгч Х.Баттулга өөрийн үгээр явдаггүй, прокурорын байгууллагыг өөрчлөх ажиллагаа эхлүүлэв. Ерөнхий прокурор Б.Жаргалсайханыг хүчээр ажлаас нь чөлөө авхуулж, /өөрөөр нь огцрох өргөдөл урьдчилж он саргүй бичүүлж авсан гэж яригддаг/ түүний эзгүйд орлогч прокурор С.Алиманцэцэг Булган, Өмнөговь, Эрдэнэт тэргүүтэй аймаг орон нутгийн 10 гаруй прокуроруудыг өөрчлөн Нийслэлийн прокуророор Ш.Нямдорж, орлогчоор нь Ц.Насанбат, УЕПГ-ын Хэрэг эрхлэх газрын даргаар Д.Цогтбаатарыг томилов. 

Энэ халаа сэлгээ л хуудуутай бүхний эхлэл байж. Ш.Нямдорж, Ц.Насанбат нар хууль бус үйлдэлд холбогдсон гэх мэдээлэл үе үе чих дэлсэн эцэстээ тэдний албан тушаалыг нь бууруулсан сурагтай. Харин эх орноосоо урваж, улсын нууц задласан хэргээр ял шийтгүүлж байсан Д.Цогтбаатарыг прокурорын өндөр албан тушаалд хууль зөрчин томилсон нь олон хүний гайхлыг төрүүлсэн. Хууль бус хуудуутай тушаал гаргасан С.Алиманцэцэг, хууль зөрчин томилогдсон Д.Цогтбаатар нар өнөөдрийг хүртэл үүрэгт ажлаа хийсээр л явна.

Чухам ийм л хүмүүс прокурорын байгууллагын нэрийг булингартуулж байна.


Эх сурвалж http://www.info.mn
Хууль сахиулагчдыг хууль зөрчин томилжээ
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
топ 20 мэдээ