Л.Энх-Амгалан гишүүн халаглаж сууна
Хөрөнгө оруулалтын тухай хуулийн төслийг ээлжит бус чуулганаар хэлэлцэж байгаа ч гишүүдийн уурыг барж буй. Учир нь Засгийн газраас оруулж ирсэн энэхүү хуулийн төслийн но-той, буруутай зүйлийг УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд тавихад Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр нүүрээ улалзуулж байгаад ямар нэгэн байдлаар саналыг гуйвуулж суугаа нь илт.

Тиймээс энэ хууль бол өмнөхөө үгүйсгэсэн, муу болсон гэж гишүүд үзэж байгаа юм. Өөрөөр хэлбэл, Л.Энх-Амгалан гишүүн “Хөрөнгө оруулалтын тухай хуульд татварын тогтвортой байдал, урамшуулал алга. Хоёр амин сүнснийхээ нэгийг алга болгож, нэг хөл дээрээ яваатай адил. Манайх шиг төмөр замынхаа өргөн, нарийн царигаа шийдэж чадаагүй байхад энэ хууль тогтвортой байна гэдэг ичмээр зүйл” хэмээн халаглан суугаа нь нууц биш.



Б.БӨРТЭ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
Сонирхолтой мэдээ
Их уншсан
Их сэтгэгдэлтэй
ТOP 20
Сонголт
Фото
Видео
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.
www.info.mn