Орон нутагт хайгуул, олборлолт хийдэг уурхайнууд хууль зөрчив
Алслагдсан хоёр аймгийн асуудлаас гадна Говьсүмбэр, Дорноговь, Сүхбаатар, Дорнод, Баянхонгор, Төв, Сэлэнгэ, Дархан-Уулд геологи хайгуул, бичил уурхай эрхэлдэг аж ахуйн нэгжүүдэд хийсэн шалгалтын дүнг танилцууллаа. 2013 оны есдүгээр сарын байдлаар эвдэрсэн газрын хэмжээ 18125 га, техникийн нөхөн сэргээлт хийсэн газар нь 8496 га болж өссөн байна. Геологи хайгуулын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Бест коппер гоулд корпорейшн”, “Эж балай”, “Суурь”, “Сонсголон хайрхан” зэрэг компаниуд стандартын дагуу хайгуул хийгээгүй, “Газрын хэвлий”, “Эрдэнэжас” компаниуд ашигт малтмалын ордын нөөцийг бодитоор тогтоогоогүй байжээ.

Мөн уул уурхайнхан дундаа танигдсан “Монполимет” компани хаалтын төлөвлөгөө батлуулсан ч Туул голын сав газарт олборлолт явуулж байсан зөрчил илэрсэн байна. Баяжуулах үйлдвэрийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Эм Си Ти Ти”, “Кевин инвест”, “Жин тайхэ” зэрэг компани жоншны хүдрийг ТЭЗҮ-д тусгасан ордуудаасаа бус хулгайн олборлолт хийдэг хүмүүсээс худалдаж авсан. “Алтайн хүдэр”, “Эрдэс групп” гэсэн зургаан компани дотоод хяналт шалгалтын ажилтангүй, “Кевин инвест”, “Жин тайхэ” нь агаар, хөрсний бохирдол багасгах арга хэмжээ авдаггүй нь тогтоогдсон байна. “Шинь шинь”, “Зүнперу” зэрэг дөрвөн компани хаягдал хадгалах байгууламж бариагүй. Үүнээс болж хаягдлын далангаас нь ус шүүрч газрын хөрс бохирдуулсан зөрчил илэрчээ. Мөн “Болд төмөр Ерөө гол”, “Монпольфрам” гэсэн таван газар төрийн захиргааны байгууллагаар ус ашиглах дүгнэлт гаргуулаагүй, эрхийн гэрчилгээгүйгээр ус хэрэглэсэн байжээ. Эдгээр хууль зөрчсөн аж ахуйн нэгжүүдэд шаардлага хүргүүлж, 43.1 сая төгрөгийн торгууль ноогдуулсан байна
 





Сэтгэгдлийг ачаалж байна ...
Сонирхолтой мэдээ
Их уншсан
Их сэтгэгдэлтэй
ТOP 20
Сонголт
Фото
Видео
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.
www.info.mn