Н.Энхбаярыг “Ганц худаг”-ийн эмнэлэг рүү шилжүүлэхээр боллоо
МАХН-ын дарга Н.Энхбаярын биеийн байдал муудсантай холбогдуулан Цагдан хорих 461 дүгээр төв рүү шилжүүлэхээр боллоо. Яг одоо Төв аймаг дахь Урьдчилан хорих төвийн гадна эмнэлгийн машин очоод байгаа юм байна.

Н.Энхбаярын өмгөөлөгч О.Баасанхүү “Н.Энхбаярын биеийн байдал маш муу байна. Харин “Ганц худаг” дахь урьдчилан хорих төв эмнэлэг рүү шилжүүлэхэд хуулиар бол шүүгч нар байх ёстой. Гэтэл ирээгүй байгаа нь амралтын өдөр утсаа салгасантай холбоотой байх” гэв.

Б.ЭНХМӨНХ
Сэтгэгдлийг ачаалж байна ...
Сонирхолтой мэдээ
Их уншсан
Их сэтгэгдэлтэй
ТOP 20
Сонголт
Фото
Видео
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.
www.info.mn