Д.Баттулга: НИТХ-ын төлөөлөгчдийг Бразил явуулсан нь надад маш том сургамж боллоо

НИТХ-ын 18 төлөөлөгч туршлага судлахаар Куба, Бразил улс руу явах тухай албан бичиг цахим ертөнцөд ихээхэн хэл ам дагуулсан. Улс оронд эдийн засгийн хямрал нүүрлэж ард түмэн тэр аяараа мөнгөөр гачигдаж дутагдаж, хямрал дээд цэгтээ тулж ажилгүйчүүдийн эгнээ улам өрөгжиж олон тооны компаниуд үүдээ хааж байгаа энэ үед НИТХ-ын төлөөлөгчид татвар төлөгчдийн мөнгөөр зугаалах гэж байна хэмээн олон нийт хүчтэй эсэргүүцсэн юм.

 Тэгвэл энэ талаар НИТХ-ын дарга Д.Баттулга “Ер нь энэ үйл явдал надад болон ИТХ-ын төлөөлөгчдөд томоохон сургамж боллоо гэж бодож байна. Бас магадгүй төрийн болон төсвийн байгууллагын шийдвэр гаргагчдад сургамж болсон байх гэж бодож байна. Би аудитын хүмүүст “Бид тодорхой алдаа гаргасан. Та бүхэн дүгнэлт, акт тавихаа түр азнаач. Манай төлөөлөгчид хүрээд ирэг. Тэдэнд би албан шаардлага тавина. Тийм учраас энэ асуудлыг түр азнаарай” гээд хүсэлт тавьсан” гэсэн тайлбарыг өглөө. Тэгэхээр ямартай ч НИТХ-ын дарга алдаа гаргаснаа хүлээн зөвшөөрлөө. Харин яаж засахыг харах л үлдлээ.


Б.ТУУЛ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
Сонирхолтой мэдээ
Их уншсан
Их сэтгэгдэлтэй
ТOP 20
Сонголт
Фото
Видео
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.
www.info.mn