Жүжигчин Ц.Баясгаланд 65 сая төгрөгийн мөнгөн урамшуулал олгохоор болов
УДЭТ-ын жүжигчин Ц.Баясгалан “Эдит Пиаф” жүжгээрээ Косово улсад болсон ганц хүний жүжгийн фестивальд оролцож, гран при шагналын эзэн болсон. Тэгвэл олон улсын театрын уралдаанд Монголынхоо нэрийг гаргаж, амжилттай оролцсон учир Монгол Улсын Засгийн газраас 65 сая төгрөг олгохоор шийдвэрлэжээ.

УДЭТ-ын жүжигчин МУСТА Ц.Баясгалан Францын нэрт дуучин Эдит Пиафын амьдрал, уран бүтээлийг харуулсан моно мюкикль драмын жүжгийг өнгөрсөн онд тайзаа тавьсан. Энэ жүжгийг Оросын зохиолч Нина Мазурийн зохиолоор найруулагч МУУГЗ Б.Баатар найруулж, үзэгчдийн сэтгэлд хүрч чадсан юм. Харин Косово улсад болсон моно жүжгийн фестивальд ийнхүү амжилттай оролцож, эх орныхоо нэрийг гаргаж чадсанаар түүнд Засгийн газраас мөнгөн шагнал олгохоор болсон нь энэ.


Б.БӨРТЭ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
Сонирхолтой мэдээ
Их уншсан
Их сэтгэгдэлтэй
ТOP 20
Сонголт
Фото
Видео
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.
www.info.mn