Н.Энхбаяр З.Энхболдыг “эх оронч”, Ц.Элбэгдоржийг “хэлмэгдүүлэгч” гэв
Сүүлийн үед эрх баригч намын дарга З.Энхболд, МАХН-ын дарга Н.Энхбаяр нар сүжирч байна гэх яриа гарах болсон. Тиймдээ ч засагт хамтарсан МАН-ыг хөөж оронд нь МАХН-ыг орууллаа гэх хардлага гарч байв. Тэгвэл эрх баригч намын дарга болон экс Ерөнхийлөгч хоёрын сүжрэлт оргүй хоосон зүйл биш бололтой. Учир МАХН-ын дарга Н.Энхбаяр МАХН-ын бүсийн зөвлөгөөнд оролцохдоо хэлсэн үгэндээ энэ байдлыг тодотгосон байна.

Тухайлбал, “Хэдийгээр бид Засгийн газрыг бүрдүүлэхэд, төрийн ажилд идэвхтэй оролцож байгаа ч гол ачаа, хариуцлагыг үүрч чадахгүй байх. Яагаад гэвэл бидний УИХ-д сонгогдсон тоо харьцангуй цөөн. Сонгогчдодоо амалсан амлалтаа биелүүлэх бололцоо муу. АН-ын мөрийн хөтөлбөр давамгайлсан Засгийн газрын мөрийн хөтөлбөр хэрэгжиж байгаа. Зөв зүйтэй зүйлийг нь дэмжиж, буруу зүйлийг залруулаад ажиллаж байна. Үүнийг зөвөөр ойлгохгүй бол буруугаар мушгих зүйл гарах вий. Хэрэв бидэнд олонх нь санал өгсөн бол Оюутолгой, Тавантолгой таны өмч болох байсан. Харин 2016 оны сонгуулиар бидэнд олонхи нь санал өгвөл амлалтаа биелүүлэх боломжтой болно шүү гэж ард түмэнд тайлбарлахад ойлгож байна. Хэрэв бид 30-аас дээш суудал авбал хариуцлага хүлээхэд бэлэн байгаа. Янз бүрийн ааштай хүмүүс аль, аль намд байгаа ч төр засгийг тогтвортой байлгахын төлөө ажиллаж байна”.

МАНАН-гийн Засгийн газраас хойш шударга сонгууль болоогүй, авлига газар авсан, ардчилал үгүй болсон, Оюутолгойн буруу гэрээ хийгдсэн, Тавантолгойн нэг хэсгийг тасдаад аваад явсан. Арай гэж энэ хоёр нам салаад тусдаа ажиллах гэж байтал Ц.Элбэгдоржийн санаачилгаар АН, МАН байгуулагдчихсан. Дахиад л МАНАН. Ингээд Оюутолгойн гэрээ буруу байгуулагдаж, Тавантолгой луйвар болох дөхсөн. Харин УИХ-ын дарга З.Энхболд иргэний зориг гаргаж түр зогсоож чадсан. Энэ утгаараа бид АН-тай хамтран Тавантолгойн талаар зөв шийдвэр гаргахаар ажиллаж байна” хэмээсэн аж. Ийнхүү тэрбээр АН-ын дарга З.Энхболдыг “эх оронч” хэмээн тодотгожээ.

Мөн тэрбээр “Хямралтай байдал өнөөдөр хэлмэгдүүлэлтээр илэрч байна. Ганц, хоёрхон жишээ хэлье. Үндсэн хуулийг зөрчиж энэ хэлмэгдүүлэлтийг Ц.Элбэгдорж тэргүүтэй хууль, шүүхийнхэн хийж байгаа. Сонгох, сонгогдох эрхтэй гэж Үндсэн хуульд бичсэн. Гэтэл 2012 оны сонгуулиар намайг УИХ-ын гишүүн болох мэдлэг боловсрол дутуу гээд жагсаалтаас хассан. Яаж тэгж дүгнэсэн юм бүү мэд. Зөвхөн шүүхээр хүний гэм буруутайг тодорхойлдог. Гэтэл намайг шүүсэн хурал сонгуулийн дараа болсон. Удахгүй шүүх хурал болох учраас, удахгүй тэгнэ, ингэнэ гээд СЕХ намайг нэрсийн жагсаалтаас хассан. Намайг шүүсэн нь зохион байгуулалттай жүжиг байсан” хэмээн Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг “хэлмэгдүүлэгч” хэмээн тодорхойлсон байна.


 Г.НАРАН

Сэтгэгдлийг ачаалж байна ...
Сонирхолтой мэдээ
Их уншсан
Их сэтгэгдэлтэй
ТOP 20
Сонголт
Фото
Видео
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.
www.info.mn