“Жаргаагүй нар” түүхэн жүжгийг дахин тайзнаа

УДЭТ-ын уран бүтээлчид шинэ цагийн утга зохиолыг үндэслэгч, Соён гэгээрүүлэгч, төр нийгмийн зүтгэлтэн Д.Нацагдоржийн мэндэлсний 110 жил, УДЭТ-ын үүсэн байгуулагдсаны 85 жилийн ойг тохиолдуулан их зохиолчийн амьдрал, уран бүтээлээс сэдэвлэсэн “Жаргаагүй нар” түүхэн эмгэнэлт жүжгийг энэ сард дөрвөн удаа тоглохоор боллоо.
Жүжгийн зохиолыг СГЗ Ш.Гүрбазар бичиж, найруулагчаар СТА Ч.Түвшин ажилласан бол гол дүр Нацагдоржийн дүрд жүжигчин Б.Шинэбаяр, Пагмадуламыг жүжигчин Н.Баярмаа нар бүтээсэн юм.
Үлгэр домог мэт амьдарч, бүтээсэн бүтээл, замнасан мөрөөрөө хүн зоны зүрх сэтгэлд “гэрэлт хөшөө” юугаа цогцлоон бүтээсэн энэ их хүн ахархан хийгээд ээдрээт амьдралдаа хичнээн ихийг бүтээн туурвиж, оюуны их сан хөмрөг, өвийг  хойч үе ирээдүй цагт үлдээснийг энэхүү жүжгээс үзэх боломжтой.
Тус жүжиг энэ сарын 10,13,14,15-нд УДЭТ-ын тайзнаа үзэгчдийн хүртээл болно.
Сэтгэгдлийг ачаалж байна ...
Сонирхолтой мэдээ
Их уншсан
Их сэтгэгдэлтэй
ТOP 20
Сонголт
Фото
Видео
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.
www.info.mn