Эндүүрмээр гэнэ ээ, би ээжтэйгээ

Телевизийн сайхан бүсгүйчүүдийн нэг МҮОНРТ-ийн нэвтрүүлэгч Б.Ичинхорлоо дараагийн "Мөнхийн залуу" тодорхойлолтын эзэн болох биз ээ. Ихо өдгөө телевизийн салбарт ажиллахын зэрэгцээ фото моделийн чиглэлээр ч хүч үзэж явна. Хэвлэл мэдээллийн салбарт ажиллана гэдэг нь баяр ёслол, арга хэмжээнд тэр бүр гэр бүлтэйгээ байж чадахгүй золиос шаарддаг. Тиймдээ ч Ихо баяр ёслолын өдрүүдэд ажлаа хийж, амьсгаа дээгүүр гүйж явах нь элбэг. Харин амралтын цагаа бол гэр бүлдээ зориулах шиг болдог гэнэ лээ.  Нөхрөө халамжлах, хүүхдүүддээ зааж, тэдэндээ найз нөхөд шиг нь байхдаа Ихо харин ч нэг гаргууд гэсэн шүү. Ямартаа л охинтойгоо үеийн найзууд шиг байх вэ.  Тиймээс л Ихогийн охинтойгоо хамтдаа оролцсон зураг авалт нь олон нийтийн дунд нэлээд шуугиан тарьж, энэ салбарт дахиад олон жил ажиллах боломж байгааг нь баталсан юм шүү. Тиймдээ ч ээж, охин хоёрын зургийг харсан хүмүүс дуунд гардаг шиг ёстой л "Эндүүрмээр гэнэ ээ ээжтэйгээ" хэмээн дуу алдах вэ дээ. 

Сэтгэгдлийг ачаалж байна ...
Сонирхолтой мэдээ
Их уншсан
Их сэтгэгдэлтэй
ТOP 20
Сонголт
Фото
Видео
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.
www.info.mn