Рианна: Ойрын үед надаас шинэ уран бүтээл хүлээгээд хэрэггүй


Дуучин Рианна өөрийн нэрийн "Savage x Fenty" брэндийн дотуур хувцасны шинэ загваруудаа саяхан танилцуулсан билээ. Тэрбээр шоугаа нээж өөрөө загвар өмссөн байна. Мөн энэ үеэр урлагаас түр завсарлага авч байгаагаа хэлжээ. Рианна сэтгүүлчдэд “Намайг хуруу гараа нэмэрлэлгүй зөвхөн нүүрээ ашиглаж мөнгө хийж байгаа хэмээн бодож байгаа байх. Тийм биш шүү. Өнөөдөр та бүхний үзэж сонирхсон бүх л загвар, жижиг зүйлс болгоныг би өөрөө бодож, сэтгэж зохион бүтээсэн. Энэ брэнд миний хувьд үр хүүхэд минь л гэсэн үг. Тиймээс эрхэмлэн дээдэлж, улам их сайжруулахыг оролдож байгаа. Ойрын үед надаас шинэ уран бүтээл хүлээгээд хэрэггүй байх. Би дотуур хувцас, гоо сайхны бүтээгдэхүүндээ хамаг анхаарлаа төвлөрүүлсэн. Тийм учраас, сонсогч, үзэгч фэнүүдээсээ хүлцэл өчье. Та бүхэн минь тэвчээртэй хүлээж байгаарай” гэсэн байна. 
Сэтгэгдлийг ачаалж байна ...
Сонирхолтой мэдээ
Их уншсан
Их сэтгэгдэлтэй
ТOP 20
Сонголт
Фото
Видео
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.
www.info.mn