Зөвлөгөө: Стрессээс хэрхэн ангижрах вэ

1936 онд Ханс Сельегийн тодорхойлсноор “аливаа өөрчлөлтөнд биеийн үзүүлж буй тодорхой бус хариу үйлдэл”-ийг стресс гэнэ. Стресст үзүүлэх хариу үйлдэл хүн бүрт ялгаатай учир бүх хүнд таарах стресс менежментийн арга гэж үгүй.

Стресс менежмент гэдэгт боломжтой бол стресс үүсгэж буй нөхцөл байдлаа өөрчлөх, боломжгүй бол өөрийн үзүүлж буй хариу үйлдлээ өөрчлөх, өөртөө анхаарал тавих, амарч тайвширахад цаг гаргах зэрэг багтана.
Стрессийг зохицуулах эрүүл бус аргууд:

Доорх аргууд богино хугацаанд стрессийг арилгах ч урт хугацаанд бүр илүү хор хохирол учруулдаг.

Тамхи татах
Архи уух
Хэтрүүлэн идэх
ТВ, компьютерийн өмнө хэт их цагийг өнгөрөөх
Гэр бүл, найз нөхөд болон нийгмийн бусад арга хэмжээнээс хөндийрч, зугтах
Эм, мансууруулах бодис хэрэглэн тайвширах
Хэт их унтах
Ажлаа хойшлуулах
Асуудалтай нүүр тулахгүй байх
Бусдад стрессээ гаргах
Бүх хүнд, бүх нөхцөл байдалд таарах ганц арга гэж үгүй тул өөр өөр техник, аргуудыг туршиж үзээрэй. Юу таныг илүү тайвшруулж, асуудлыг гартаа оруулахад тусалж байгааг мэдээрэй. Та бүхэнд стрессээ зохицуулах 7 аргыг санал болгоё.

Хөдөл. Дасгал хөдөлгөөн хий.
Нийгмийн идэвхтэй бай.
Шаардлагагүй стрессээс зайлсхий. Стресс нь таны мэдрэлийн системээс автоматаар үзүүлж буй хариу үйлдэл боловч зарим стресс үүсгэгч хүчин зүйлүүдийг урьдчилж мэдэх боломжтой байдаг. Энэ тохиолдолд стресс үүсгэж буй нөхцөл байдлыг өөрчил, эсвэл өөрийн хариу үйлдлээ өөрчлөөрэй.
Нөхцөл байдлыг өөрчил. Сэтгэл хөдлөлөө нууж, хадгалаад байлгүй илэрхийл. Харилцан буулт хий. Цагаа зөв зохицуул.
Стресс үүсгэгчид дасан зохиц. Асуудлыг өөрөөр хар. Асуудлыг цаад шалтгааныг хай. Өөрийн шалгуураа өөрчил.
Өөрчилж чадахгүй бол хүлээн зөвшөөр. Бүх зүйлийг хянаж, удирдана гэдэг боломжгүй. Уучилж сур.
Амралт, зугаа цэнгэлд цаг гарга.
Сэтгэгдлийг ачаалж байна ...
Сонирхолтой мэдээ
Их уншсан
Их сэтгэгдэлтэй
ТOP 20
Сонголт
Фото
Видео
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.
www.info.mn