Брэд Питт: Алдартай болоход чи хувийн амьдралтай байх эрхээ алдаж, бүгд чамайг агнаж эхэлдэг


Холливудын алдарт жүжигчин Брэд Питт "GQ" сэтгүүлийн шинэ дугаарыг чимж, дэлгэрэнгүй ярилцлага өгчээ. Тэрбээр  ажил, амьдралынхаа талаар "Өмнө нь би сонирхолтой дүрд тоглох тал дээр маш их анхаарал хандуулдаг байлаа. Харин цаг хугацаа өнгөрөхийн хэрээр зүгээр л сонирхолтой амьдралаар амьдарч, бодит амьдрал дээр туршлага хуримтлуулахыг илүү их эрхэмлэдэг болсон. Ер нь л юуны төлөө амьдарч буйдаа санаа зовох биш яг одоо яаж амьдарч буйдаа анхаардаг болсон байх" хэмээжээ. Мөн тэрбээр "Хайртай хүмүүсийнхээ дэргэд эмзэг, нээлттэй байна гэдэг сайхан зүйл. Өөрийнхөө сул талыг хүлээн зөвшөөрөн хошигнож чаддаг байх хэрэгтэй" гэсэн байна. Харин Холивудын алдартан байх тухайд, "Алдар нэрд хүрнэ гэдэг яг л хээр талд ганцаардмал зээр байхтай ижил. Чи сүргээ алдаж цор ганцаар байна. Харин өвсөн дунд нуугдсан барууд чамайг агнана. Яг л ийм байдаг. Чи хувийн амьдралтай байх эрхээ алдаж, бүгд чамайг агнаж эхэлдэг" хэмээн тодорхойлжээ. 
Сэтгэгдлийг ачаалж байна ...
Сонирхолтой мэдээ
Их уншсан
Их сэтгэгдэлтэй
ТOP 20
Сонголт
Фото
Видео
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.
www.info.mn