БГД-ийн эрүүл мэндийн төвийн эмч, ажилчид УИХ-ын нэр бүхий гишүүдэд ханджээ
Баянгол дүүргийн эрүүл мэндийн төвийн дарга Ө.Батжаргалыг өнгөрсөн долоодугаар сард ор үндэслэлгүй шалтгаанаар үүрэгт ажлаас нь чөлөөлж Ачтан эмнэлэгийн орлогч захирал З.Балдан-Дугарыг тус эмнэлгийн даргаар томилсон хууль бус улс төрийн томилгоо хийгдэж олныг бухимдуулаад өнгөрсөн.

Тухайн үед эрүүл мэндийн төвийн дарга Ө.Батжаргал “Эрүүл мэндийн салбар гэдэг маш эмзэг, нэг минут ч зогсолгүй хэвийн үйл ажиллагааг нь хангах ёстой байдаг юм гэж хэлээд Нийслэлийн эрүүл мэндийн газрын даргын тушаалыг хүндэтгэн ажлаа хүлээлцэн өгсөн байдаг.

Гэвч эрүүл мэндийн салбарийг улс төржүүлж, хэвийн үйл ажиллагааг нь алдагдуулж буй хууль бус халаа сэлгээ үүгээр согсоогүй бөгөөд БГД-ийн эрүүл мэндийн төвийн шинэхэн дарга З. Балдан-Дугар ажлаа хүлээн авсан цагаас эхлэн тус эмнэлгийн 14 эмч, албан хаагчдыг халж, оронд нь Ачтан эмнэлгээс эмч, сувилагч нарыг томилсоор байгаа аж.

Иймд БГД-ийн Эрүүл мэндийн төвийн нийт эмч, эмнэлгийн ажилчид нэгдэн есдүгээр сарын 24-нд дүүргээс сонгогдсон УИХ-ын гишүүн А.Ундраа, С.Эрдэнэ, Д.Лүндээжанцан, Ж.Ганбаатар болон УИХ-ын гишүүн, ЗГ-ын гишүүн, Эрүүл мэндийн сайд Э.Сарангэрэл нарт хандаж, албан бичгээр хүсэлт тавьсан байна.

Энэхүү хүсэлт бичигт “З.Балдан-Дугар нь ажил авсан цагаасаа эхлэн эмч нарын тогтмол хийдэг шуурхай хурлын үйл ажиллагааг тасалдуулж, эмч нарын байгууллагын талаархи ил тод нээлттэй мэдээлэл авах эрхийг өөрийн албан тушаал, эрх мэдлийг ашиглан зөрчиж, мэдэх шаардлагагүй, тайлбарлах шаардлагагүй гэх мэтээр эмч, эмнэлэгийн ажилчдыг үл тоон харьцаж түүгээр ч барахгүй үзэл бодлоо илэрхийлэн үг дуугарсны төлөө эмч, эмнэлэгийн ажилчдыг заналхийлэх, үүрэгт ажлаас чөлөөлөгдөх өргөдлөө өгөхийг шаардах зэрэг үйлдлийг өнөөдрийг хүртэл хийсээр байна.

Мөн гэрээгээр ажиллаж буй гуравдахь шатлалын зөвлөх эмч нарын цалин хөлсийг 7-р сараас хойш өнөөдрийг хүртэл олгоогүй  зэрэг хоёр сар хүрэхгүй хугацаанд нийт таван ажилтанд сахилгын шийтгэл ноогдуулж, эмч, эмнэлгийн ажилчдыг үндэслэлгүйгээр ажлаас нь халсан байна. Түүнчлэн шинээр томилон ажилд авч байгаа хүмүүс нь ачтан эмнэлэгт ажиллаж байгаад шилжин ирж байна. Иймд БГД-ийн Эрүүл мэндийн төвд үүссэн дээрх зөрчил, дутагдалыг анхааралдаа авч, хуулийн хүрээнд шийдэж өгөхийг хүсч байна” гэжээ.

ХАЛАГДСАН ЭМЧ, АЖИЛЧДЫН ҮНДЭСЛЭЛ БУЮУ ШАЛТГААНЫГ ТОДРУУЛАХАД:

Эрүүл мэндийн төвийн Зөвлөх, МУ-ын хүний гавъяат эмч АУ-ны магистр, клиникийн профессор, Б.Кума-д өвчтэй буюу эмчилгээ хийлгэж байх хугацаанд үндэслэлгүйгээр хамтран ажиллах боломжгүй гэх шалтгаанаар халсан .

Эрүүл мэндийн төвийн эмчилгээ эрхэлсэн орлогч дарга Б.Батболд-д яаралтай мэс заслын тусламж үйлчилгээг дур мэдэн ажлын бус цагаар зохион байгуулсан гэж үзэн сахилгын шийтгэл ноогдуулсан, /онош тодрон амь насны заалтаар яаралтай мэс заслын тусламж үйлчилгээг үзүүлэх шаардлагатай иргэнд тусламж үйлчилгээ үзүүлсэн гэх шалтгаанаар/

Эрүүл мэндийн төвийн нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ эрхэлсэн орлогч дарга Н.Болдбаатар-д олон нийтийн мэдээллийн хэрэгслээр үзэл бодлоо илэрхийлсэний төлөө хамтран ажиллах боломжгүй гэдэг шалтгаанаар нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ эрхэлсэн орлогч даргын үүрэгт ажлаас чөлөөлсөн

Эрүүл мэндийн төвийн захиргаа аж ахуй албаны дарга Р.Мөнхжаргал-д үндэслэлгүйгээр ажлын байр сэлгэн ажиллуулах тушаал гарган тоног төхөөрөмжийн ажилтаны орон тоонд сэлгэн ажиллуулсан

Эрүүл мэндийн төвийн дотоод хяналтын ажилтан, АУ-ны магистр Ж. Эрдэнэзулыг өвчтэй буюу эмчилгээ хийлгэж байх хугацаанд шалтгаангүй ажил тасалсан гэх шалтгаанаар  ажлаас халсан.

Эрүүл мэндийн төвийн Мэс заслын тасгийн эрхлэгч Ж. Хуягбаатар-д удирдлагын зөвлөлд танилцуулалгүй харъяалалын бус хүнд яаралтай мэс заслын тусламж үйлчилгээ үзүүлсэн гэх шалтгаанар халсан, /Сүхбаатар дүүргийн харъяат Баянгол дүүргийн түр оршин суугч иргэнд мэс заслын тусламж үйлчилгээ үзүүлсэн гэх шалтгаанаар/

Эмнэлгийн тусламж үйлчилгээ, чанарын албаны дарга Д. Өлзийсайхан-д мөн адил мэс заслын тусламж үйлчилгээнд хяналт тавиагүй гэх үндэслэлгүйгээр сахилгын шийтгэл.

Эмнэлгийн тусламж үйлчилгээ, чанарын албаны менежер Дуламсүрэн-д сахилгын шийтгэл

Өрхийн менежер Б.Дэлгэрмаад ээлжийн амралттай байх хугацаанд цалингын арга хэмжээ авсан байна.

https://updown.mn
Сэтгэгдлийг ачаалж байна ...
Сонирхолтой мэдээ
Их уншсан
Их сэтгэгдэлтэй
ТOP 20
Сонголт
Фото
Видео
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.
www.info.mn