Кейт Миддлтон хэзээд загварын трэндийг тодорхойлно


Их Британи Умард Ирландын нэгдсэн вант улсын ханхүү Уильям гэргий Кэйт Мидлтоны хамт Пакистан улсад айлчилж байна. Тэд нийслэл Исламабад хотод Британий бүрэн эрхт төлөөлөгчийн газрын зохион байгуулсан арга хэмжээнд оролцсон бөгөөд энэ үеэр Кэйт Миддлтон ногоон өнгийн гялтганасан даашинзаар гоёсон бол ханхүү Уильям Пакистаны уламжлалт хослол шервани сонгожээ. Энэхүү айлчлалын үеэр Кейт Миддлтон хэзээд загварын чиг хандлагыг тодорхойлогч гэдгээ дахин нэг удаа баталж, энгийн хэрнээ дэгжин гоёлууд сонгожээ. Айлчлалын үеэр Пакистаны  Ерөнхий сайд Имран Хантай үдийн зоог барьсан байна. Сонирхуулахад, Уэльсийн гүнж Диана нас барахаасаа өмнө хэд хэдэн удаа Пакистанд айлчилж байсан бөгөөд 1999 онд одоогийн Ерөнхий сайд Имран Хантай уулзаж байсан аж. Тэгвэл Кейт Миддлтон тухайн үед Диана гүнж Пакистанд айлчилж байхдаа өмсөж байсантай төстэй загварын хувцаснуудыг энэ удаагийн айлчлалаараа өмссөнийг ч хэвлэлүүд харьцуулан нийтэлсэн байна. Нэг хэсэг олон нийтийн арга хэмжээнд оролцоогүй байсан Кейт Миддлтон Пакистанд хийж буй айлчлалынхаа үеэр "эргэн ирэлт" хийж, загварын ертөнцийнхнийг дуу алдуулахаа ч мартсангүй. Ямартай ч Кейт Миддлтоны сонгосон гоёлууд тун удалгүй зарагдаж дуусдагаараа алдартай билээ. 
 



Сэтгэгдлийг ачаалж байна ...
Сонирхолтой мэдээ
Их уншсан
Их сэтгэгдэлтэй
ТOP 20
Сонголт
Фото
Видео
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.
www.info.mn