”Хатан нуруу хугалагч”

"Фантастик" продакшны дэлгэцийн уран бүтээл болох "37-р точка" олон ангит киног монголчууд ихэд таатай хүлээж авсан. Долоо хоногт нэг анги гардаг энэ киноны талаар сошиалд нэлээд яригдаж байгаа юм. Тэгвэл тус киноны Ялалтын дүрд тоглосон жүжигчин М.Баярбат нэгдүгээр ангиас эхлээд өнөөг хүртэл охид, бүсгүйчүүдийн дунд трэнд хэвээр байсаар байна. Нэгдүгээр ангийн төгсгөлд түүний уснаас гарч ирсэн сцен олон бүсгүйн "хатан нурууг хугалж", эрчүүдэд Ялалт шиг уснаас гарч ирэх хүндхэн даалгавар ч оногдоод байгаа юм. Тиймдээ л "Ялалт шиг уснаас гарч ирж чадахгүй бол гол орох хэрэггүй" гэх яриа ч гараад байна. Ямартай ч жүжигчин М.Баярбатын зургуудаас харахад тэгж уснаас гарч ирэхгүй байсан ч "хатан нуруу хугалахаар" гэдгийг олон бүсгүй баталсан байдаг шүү. Ингээд түүний зургуудаас хүргэе. 
Сэтгэгдлийг ачаалж байна ...
Сонирхолтой мэдээ
Их уншсан
Их сэтгэгдэлтэй
ТOP 20
Сонголт
Фото
Видео
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.
www.info.mn