Соллигийн үхэл солонгосчуудыг сошиалын хэрэглээг эргэж харахад хүргэв


Солонгосын алдарт дуучин, F(x) хамтлагийн экс гишүүн, жүжигчин Солли буюу Чой Жинри энэ сарын 14-нд нас барсан билээ. Түүний үхлийн шалтгааныг амиа хорлолт гэж дүгнэжээ. Тэгвэл алдартай бүсгүй олон нийтийн сүлжээ ашиглагчид болон анти фэнүүдийн зүгээс маш их хараал, доромжлол, дарамт мэдэрч байсан нь сэтгэлийн гүн хямралд автуулж, ийм шийдвэр гаргахад хүргэжээ. Түүний хувьд ийм дарамтаас болж амиа хорлосон анхны алдартан биш юм. Тиймээс Солонгосын олон нийтийн сүлжээн дэх харилцааны соёлыг сайжруулах зорилгоор үзэн ядсан, ёс бус сэтгэгдлүүдэд авдаг ахга хэмжээний тухай хуулийг дахин шинэчлэх хүсэлт гаргаж, Sulli хуулийн төслийг /түүний нэрээр нэрлэсэн/ өргөн барихаар болсон гэнэ. Энэхүү хуулийг Солли шиг дарамт мэдэрдэг алдартнууд, найз нөхөд, урлаг соёлын байгууллагууд дэмжиж байгаа юм байна. Ийнхүү түүний үхэл солонгосчуудыг сошиал хэрэглээг эргэж харахад хүргээд байна. 
Сэтгэгдлийг ачаалж байна ...
Сонирхолтой мэдээ
Их уншсан
Их сэтгэгдэлтэй
ТOP 20
Сонголт
Фото
Видео
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.
www.info.mn