Б.Оюунчимэг: Байгууллагаараа урьдчилан сэргийлэх үзлэг шинжилгээнд хамрагдах нь ажлын бүтээмжийг дээшлүүлдэг
“Фамили клиник” эмнэлгийн Эмчилгээ эрхэлсэн дарга их эмч Б.Оюунчимэгтэй ярилцлаа.

- Сайн байна уу, Байгууллагын урьдчилан сэргийлэлт гэдэгт юуг хамруулж ойлгох вэ?
- Сайн байна уу, Байгууллага, хамт олны урьдчилан сэргийлэлт анх ажилд орохоос хийгдэж эхэлдэг, тухайн байгууллагын үйл ажиллагааны онцлогоос хамаарч тодорхой давтамжтайгаар хийгддэг нэг талаас ажилтнуудын эрүүл мэндийн байдал ажлын бүтээмжид нөлөөлөх байдлыг үнэлэх, нөгөө талаас ажилтны эрүүл мэндийн асуудлыг урьдчилан илрүүлж, ажилтныг дэмжин, тусалж буй байгууллагын нийгмийн хариуцлагын нэг хэлбэр юм.

- Ач холбогдол нь юу вэ?
- Ажилтны хувьд өөрийн эрхэлж буй ажилдаа эрүүл мэндийн хувьд тэнцэж байгаа эсэхээ тодорхойлж, өвчлөлийг эрт илрүүлэх, сэргийлэх боломжтой болдог. Харин албан байгууллагаараа урьдчилан сэргийлэх үзлэг шинжилгээнд хамрагдах нь ажлын бүтээмжийг дээшлүүлэх, ажил таслалтыг багасгах, үр бүтээлтэй ажиллахад чухал нөлөө болдог.

- Танай эмнэлэгт хамрагдсан байгууллагуудын хувьд ямар төрлийн өвчлөл зонхилж байна, өвчлөлийн илрүүлэлт ямар түвшинд байсан бэ?
- Манай эмнэлэгт 2018 онд нийтдээ 2400 орчим хүмүүс байгууллагын багцийн урьдчилан сэргийлэлтэд хамрагдсан.
Үүнээс Д витамины шинжилгээ өгсөн иргэдийн 95% нь дутагдалтай болон хангалтгүй гарсан бол хоол боловсруулах замын өвчлөл, тэр дундаа хеликобактерийн халдвар нийт хүмүүсийн 70 гаруй хувийг эзэлж байв.
Мөн нийт шинжилгээ, үзлэгт хамрагдсан хүмүүсийн 62% нь таргалалт, биеийн жингийн илүүдэлтэй байв.

- Фамили Клиникийн хувьд хэрхэн байгууллага, хамт олны эрүүл мэндийн урьдчилан сэргийлэлтийг явуулж байгаа талаар танилцуулна уу?
- Манай эмнэлгийн хувьд эрүүл мэндийн урьдчилан сэргийлэлтийг /ач холбогдол, хэрхэн бэлтгэх, багц, төрлийг хэрхэн сонгох, анхаарах зүйл/ танилцуулах сургалтаар эхэлдэг.
Байгууллагын онцлог, ажилтнуудын насны бүлэг, шаардлагатай тохиолдолд зөвхөн хувь ажилтанд зориулан орчин үеийн анагаах ухааны нотолгоонд тулгуурлан сонголт бүхий шинжилгээний багцуудыг тодорхой эрхтэн тогтолцоонд чиглэсэн болон бие махбодийн бүх хэсгийг хамарсан байдлаар цогцоор нь хийж байна.
Шинжилгээний сорьцийг албан байгууллага дээр нь сорьц авах баг очиж, богино хугацаанд чанар стандартад нийцүүлэн цуглуулж, шинжилгээг сүүлийн үеийн бүрэн автомат, дэвшитэт технологиудын тусламжтайгаар богино хугацаанд хийдэг.

-Танайд олон төрлийн багцийн шинжилгээнүүдээс сонголт хийх боломжтой юм байна, эдгээрээс хамгийн онцлог багц нь аль вэ?
- Шинжилгээний багцуудаас онцолж Витамин Д, эрдсийн багцийг онцолмоор байна. Д витамины дутагдлын улмаас амархан ядрах, хөлрөх, яс үе мөч өвдөх, шилэн хүзүү хөших, нойргүйдэх гэх мэт шинж тэмдэг, зовиур илэрдэг бөгөөд ажилтны ажлын бүтээмжид сөргөөр нөлөөлдөг.
Манай орны хувьд витамин Д дутагдал хүн амын дунд тархалт өндөртэй байдаг нь олон тооны судалгаагаар батлагдсан бөгөөд Д витамин дутагдсанаас хавдар, артерийн даралт ихдэлт, үе мөчний өвчин, мэдрэл болон дархлаа хамааралт олон төрлийн өвчлөлөөр өвчлөх эрсдлийг нэмэгдүүлдэг.
Тэгвэл цусан дахь Д витамины түвшин хэвийн болсноор дээрх зовиурууд арилж, хүний биеийн бүхий л эрхтэн тогтолцооны үйл ажиллагаанд эергээр нөлөөлж, кальци фосфор, магни гэх мэт эрдэс бодисын шимэгдэлтийг сайжруулж, өвчлөл түүний хүндрэлээс сэргийлэх ач холбогдолтой.

 -Танай эмнэлгийг сонгоод үзлэг шинжилгээнд хамрагдах хамт олонд ямар давуу талтай вэ?
- Дараах давуу талыг бид бий болгон иргэд, үйлчлүүлэгчдээ хүргэн ажиллаж байна. Үүнд:
-МАНАЙ ЭМНЭЛГИЙН ЛАБОРАТОРИ НЬ ШИНЖИЛГЭЭНИЙ ГАДААД ХЯНАЛТЫН DEQAS СЕРТИФИКАТЫГ АВСАН МОНГОЛ ДАХЬ ЦОРЫН ГАНЦ ЛАБОРАТОРИ ЮМ.
-Витамин Д шинжилгээ өгсөн хүмүүсийн шинжилгээний үр дүнгээс хамаарч эмчилгээний болон барих тунг хувь хүн бүрийн онцлогт тохируулан тооцож, BIOTECH компанийн цэвэр витамин Д -г уухаар зөвлөж, эмчилгээнд хэрэглэж байна.
-Витамин Д -ийн оношилгоо, эмчилгээ, хяналтыг хамгийн сүүлийн үеийн олон улсын оношилгоо, эмчилгээний стандарт удирдамжийн дагуу явуулж байна.
- Д витамин, эрдсийн багцийг хийлгэх эсвэл бусад багцуудаас сонгон үзлэгт хамрагдвал хэрхэн холбогдох вэ?
- Манай эмнэлгийн 76115555, 77135555 дугаар болон contact@familyclinic.mn хаягаар холбогдох боломжтой.
Бид зөвхөн танд болон танай хамт олонд зориулсан багц шинжилгээ, үзлэгийг тав тухтай орчинд дэвшилтэт техник технологи дээр мэргэжлийн эмч нарын мэдлэг, туршлагатай хослуулан хийж байна.
Мөн манай эмнэлэг үйлчлүүлэгчдийн мэдээллийг цахим хэлбэрт хадгалан мэдээллийн сан үүсгэж, тухайн үйлчлүүлэгчид хийсэн эмчилгээний үр дүнг хянах, давтан үзлэг товлон, эргэх харилцаа үүсгэхийг эрхэмлэдэг.
Чухал мэдээлэл өгсөн танд баярлалаа.
Та бүхэндээ энэ удаагийн мэдээллээр байгууллага, хамт олонд зориулсан Эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгийн талаар “Фамили клиник” эмнэлгийн Эмчилгээ эрхэлсэн дарга их эмч Б.Оюунчимэгтэй хийсэн ярилцлагыг хүргэлээ.

"Фамили Клиник" эмнэлэг.
Хаяг: БЗД, 14-р хороолол, Аман хуур хотхоны зүүн талд 64-р байр.
Утас: 7611-5555, 7713-5555

Сэтгэгдлийг ачаалж байна ...
Сонирхолтой мэдээ
Их уншсан
Их сэтгэгдэлтэй
ТOP 20
Сонголт
Фото
Видео
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.
www.info.mn