Энэ өдөр дэлхийн түүхэнд
Мэндэлсэн алдартнууд:

МЭӨ 259 – Хятадын эзэн хаан Цинь Ши Хуанди 
1516 – Английн хатан хаан I Мери 
1547 – Исламын шашны Ишфаханы сургаалийг үндэслэгч Баха аль-дин аль-Амили 
1745 – Зай хураагуурыг зохион бүтээсэн алдарт физикч Аллесандро Вольта 
1898 – Автомашины “Феррари” компанийг үндэслэгч Энзо Феррари 
1922 – Гренада улсын анхны Ерөнхий сайд Эрик Гейри 
1925 – Оскарын шагналт жүжигчин Жорж Кеннеди 
1931 – Нобелийн шагналт Америкийн зохиолч Тони Моррисон
1933 – Алдарт дуучин Жон Ленноны гэргий Йоко Оно
Английн алдарт дасгалжуулагч Бобби Робсон 
1938 – Японы мэргэжлийн сүмо бөхийн 50 дахь их аварга Шинмацү Садонояма
1954 – Америкийн жүжигчин, продьюсер Жон Траволта
1956 – Гүржийн арав дахь Ерөнхий сайд Бидзина Иванишвили
1957 – Олимпийн алт, мөнгө, Дэлхийн аваргын гурван алт, нэг мөнгөн медальт Германы гүйгч Марита Кох
1965 – Америкийн алдарт реппэр Др.Дре
1967 – Италийн нэрт хөлбөмбөгч Роберто Бажжио
1973 – Францын хөлбөмбөгч Клод Макелеле
1982 – Америкийн реппэр, жүжигчин Жуэлз Сантана
1983 – Английн хөлбөмбөгч Жермейн Женас

Онцлох үйл явдал:

1229 – Загалмайтны зургаа дахь аян дайн: Ариун Ромын эзэнт гүрний хаан II Фредерик аль-Камилтай 10 жилийн итгэлцлийн гэрээ байгуулжээ. Энэ хүрээнд Йерусалем, Назарет, Бетлехемийн ойролцоох цэргүүд папын засаглалыг хүлээн зөвшөөрөхгүй байхаар болов.
1478 – Кларенсийн гүн Жорж өөрийн бага дүү Английн хаан IV Эдуардаас урван, эх орноосоо тэрсэлсэн хэргээр Лондон хотын цамхагт цаазлуулав.
1637 – 18 жилийн дайн: Английн Корнуоллын эрэгт Испанийн усан цэргүүд худалдаачдын 44 онгоцыг бүсэлж, зургааг нь хөнөөн бусдыг нь барьцаалжээ.
1781 – Английн Голландын дөрөвдүгээр дайн: Одоогийн Гана улсын “Алтан эрэг”-т Английн ахмад Томас Шерли экспедиц хийхээр болов. Тухайн үед энэ газрыг Голландчууд захирдаг байв.
1861 – Алабама мужийн Монтгомери хотод Эх газрын Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгчөөр Жефферсон Дейвс тодорчээ.
Италийн хаант улсад Савой, Сардинийн арал нэгдсэнээр Италийн газар нутаг тэлэв.
1865 – Америкийн иргэний дайн: Хошууч генерал Уиллиам Т.Шерманаар удирдуулсан Холбоотны цэргүүд Өмнөд Каролина мужийн нутгийн удирдлагын танхимыг галдан шатаажээ.
1873 – Болгарын хувьсгалын удирдагч Васил Левскиг Оттоманы эзэнт гүрний засгийн газар Софи хотод дүүжлэн хороов.
1885 – Алдарт зохиолч Марк Твейний “Хаклберри Финнд тохиолдсон адал явдал” зохиолоо АНУ-д хэвлүүлжээ.
1911 – Их Британийн Засгийн газар анх удаагаа агаарын илгээмжийн үйлчилгээг албан ёсоор нэвтрүүлэв. Албан ёсны анхны нислэгийг Хенри Пикье гүйцэтгэж Британийн Энэтхэгийн Аллахад хотод 6,500 захиа хүргэжээ.
1918 - Монгол Улсын хурлын газраас хууль зүйн бичгийг гаргах тухай тогтоол баталжээ.
1942 – Дэлхийн хоёрдугаар дайн: Японы эзэн хааны арми Хятадын Сингапур арлыг эзлэн түрэмгийлэх цэргийн ажиллагаагаа эхлүүлэв.
1943 - Дэлхийн хоёрдугаар дайн: Нацистууд “Цагаан сарнай” хөдөлгөөний гишүүдийг баривчилжээ.
1946 – Британийн засгийн газар өөрийн мэдлийн Британийн Энэтхэг улсад “Хатан хааны тэнгисийн хүчин”-г 78 хөлөг онгоц, 20,000 завьчинтайгаар байгуулав.
1957 – Британийн колониудын нэгдсэн захиргаа Кенийн босогчдын толгойлогч Дедан Киматиг цаазлах шийд гаргав.
Шинэ Зеланд улс гэмт хэрэгтэн Уольтер Жеймс Болтоныг цаазласнаар цаазын ял гүйцэтгэсэн сүүлийн тохиолдол болжээ.
1965 – Гамби улс Их Британиас тусгаар тогтнов.
1991 – Их Британийн нийслэл Лондон хотын Паддингтон болон Викториа метроны зогсоолд Ирландын цэргүүд бөмбөг дэлбэлжээ.
2001 – Холбооны мөрдөх товчооны тагнуул Роберт Ханссен ЗХУ-ын туршуул байсан нь тогтоогдож, бүх насаараа хоригдох ял хүлээв.
Америкийн алдарт Наскар уралдааны долоон удаагийн аварга Дейл Эрнхарт ослын улмаас амиа алджээ.
2003 – Өмнөд Солонгосын Дегу метронд гал гарч 200 гаруй хүн амиа алдав.
2007 – Алдарт WikiLeaks цахим хуудас шүгэл үлээгч Челси Маннингийн мэдээллийн дагуу хэдэн зуун мянган баримтыг дэлгэн тавив.
2013 – Бельгийн нийслэл Брюссель хотын нисэх буудлаас зэвсэглэсэн дээрэмчид 50 сая ам.доллартай тэнцэх очир эрдэнэ хулгайлжээ.
2014 – Украйны нийслэл Киев хотын төв талбайд жагсаал үйлдсэн этгээдүүд болон цагдаагийн хооронд мөргөлдөөн болж 76 хүн амиа алдав.

Сэтгэгдлийг ачаалж байна ...
Сонирхолтой мэдээ
Их уншсан
Их сэтгэгдэлтэй
ТOP 20
Сонголт
Фото
Видео
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.
www.info.mn