Энэ өдөр дэлхийн түүхэнд
Энэ өдөр мэндэлсэн алдартнууд:

1900 - Ливан улсын долоо дахь ерөнхийлөгч Камиль Шамун 
1913 - Норвегийн 18 дахь ерөнхий сайд Пер Бортен 
1920 - Японы мэргэжлийн сүмо бөхийн 43 дахь их аварга Жүнносүке Ёшибаяма 
1924 - Америкийн нэрт жүжигчин Марлон Брендо 
1929 - Данийн 29 дэх ерөнхий сайд Поул Шлутер
1930 - Германы канцлер Хелмут Коль 
1942 - "Алтан бөмбөрцөг" наадмын хоёр удаагийн шагналт жүжигчин Марша Мейсон
1946 - Польшийн тав дахь ерөнхий сайд Анна Шучока
1948 - НАТО буюу Умард Атлантын цэргийн эвслийн 11 дэх ерөнхий нарийн бичгийн дарга Яап де Хүүп Шеффер
Мексикийн 53 дахь ерөнхийлөгч Карлос Салинас де Гортари
1953 - Японы мэргэжлийн сүмо бөхийн 56 дахь их аварга II Ваканохана Канжи
Мэргэжлийн боксын хүнд жингийн дэлхийн аварга Америкийн боксчин Жеймс Смит
1961 - Америкийн инээдмийн нэрт жүжигчин Эдди Мөрфи
1971 - Олимпын алт, мөнгө, Дэлхийн аваргын алт, мөнгө, хүрэл медальт Америкийн уулын цаначин Пикабо Стрийт
1978 - Олимпын мөнгөн медальт Германы теннисчин Томми Хаас
1985 - Их Британийн "Икс Фактор" нэвтрүүлгийн ялагч, дуучин Леона Льюс
1987 - Олимпын хүрэл медальт, дэлхийн аваргын нэг мөнгө, хошой хүрэл медальт, Европын гурван удаагийн аварга Их Британийн гүйгч Мартин Рүүни
1988 - Голландын хөлбөмбөгийн хаалгач Тим Крулл
1992 - Олимпын хошой хүрэл, нэг мөнгөн медальт, Дэлхийн тав, Европын гурван удаагийн аварга Оросын усанд сэлэгч Юлия Ефимова

Өнөөдөр болсон онцлох үйл явдлууд:

1922 - ЗХУ-ын Коммунист намын анхны ерөнхий нарийн бичгийн даргаар Йозеф Сталин тодорчээ.
1933 - Эверест буюу Жомолунгма хайрханыг судлахаар Британийн анхны экспедиц Төвдийг зорив.
1936 - Алдарт нисгэгч Чарльз Линдбергийн хүүг барьцаалсан хэрэгт буруутай гэж үзэн Бруно Ричард Хауптманн гэгчид цаазын ял оноожээ.
1942 - Дэлхийн II дайн: Батааны хойгт Японы цэргийн хүч халдан довтлов. Тус хойгийг АНУ болон Филиппиний арми хамтран хамгаалсан юм.
1946 - Батааны хойгт цуст яргалал зохион байгуулсан гэх үндэслэлээр Японы цэргийн жанжин Хомма Масахаруг цаазлав.
1948 - АНУ-ын ерөнхийлөгч Харри С.Труманы боловсруулсан хөгжил буурай 16 улсад туслах хөтөлбөрт 5 тэрбум ам.доллар олгох зарлигт гарын үсэг зуржээ.
Өмнөд Солонгосын Жежү мужид хүний эрх, эрх чөлөөний төлөө тэмцсэн Жежүгийн бослого дэгдэв.
1968 - Өнгөт арьстан, хүний эрхийн төлөө цогтой тэмцэгч Мартин Лютер Кинг "Би уулын оргил гарна" илтгэлээ олон нийтэд хандан хэлжээ.
1969 - Вьетнамын дайн: АНУ-ын Батлан хамгаалахын сайд Мелвин Лейрд Вьетнамыг сэргээн босгох ажилд гар бие оролцохоо мэдэгдэв.
1973 - Моторола компанийн ажилтан Мартин Күүпер зохион бүтээсэн анхны гар утасаараа Беллийн Лабораторийн эрдэмтэн Жоел С.Энгел рүү дуудлага хийв. Энэ нь гар утасаар хийсэн анхны дуудлага байсан юм.
1974 - Америк болон Канадын өрнө, дорно хэсэгт дэгдсэн их хар салхины улмаас 315 хүн амиа алдаж, 5,500 гаруй хүн гэмтэж, бэртжээ.
1975 - Шатрын дэлхийн аварга шалгаруулах шувтаргын тоглолтод Бобби Фишер болон Анатолий Карпов нар учраа таарч Карпов дэлхийн аварга болов.
1981 - АНУ-ын Сан Франциско хотод зохиогдсон "Баруун эргийн компьютерийн үзэсгэлэнд" дэлхийн хамгийн анхны суурин компьютер болох "Осборн 1"-ийг танилцуулжээ.
1996 - "Унабомбер"-ын хэрэгт сэжиглэгдэж байсан Теодор Кашински гэгч АНУ-ын Монтана мужийн нэгэн байшинг барьцаалав.
1997 - Алжирийн босогчид Талит тосгоны 53 оршин суугчийг хэрцгийгээр хороожээ.
2000 - Компьютерийн алдарт "Майкрософт" компанийг АНУ-ын итгэлцлийн хуулийг зөрчин өрсөлдөгчөө зах зээлээс шахан гаргах замаар монопольдсон гэж үзэн, шүүхэд өгчээ.
2004 - Мадридын террорист халдлагыг зохион байгуулсан бүлэг этгээдийг хоргодох байрандаа байхад нь цагдаа нар устган хороов.
2007 - Францын галт тэрэгний үйлчилгээний TGV галт тэрэг Ла Шемин хотод 574 км/ц хурдалж дэлхийн дээд амжилтыг тогтоожээ.
2008 - Америкийн иргэний агаарын тээврийн ATA Airlines компани санхүүгийн асуудлаас болж дампуурлаа зарлав.
2009 - АНУ-ын Нью-Йорк хотын Бингхемптон дүүрэгт байрлах Америкийн иргэний холбооны дэргэдэх цагаачлалын төвд гал гарч 13 хүн амиа алджээ. Дөрвөн хүн хүнд шархдаж эмнэлэгт хүргэгдсэн ч бүгдээрээ эмнэлэгт амиа хорлосон байна.
2010 - Дэлхийн хамгийн анхны таблет төхөөрөмжийг Apple компани худалдаанд гаргажээ.
2013 - Аргентин улсын Буенос Айрес болон Ла Плата хотод олон хоног үргэлжлэн орсон аадар борооны улмаас их хэмжээний үер бууж наад зах нь 50 хүн амиа алдсан байна.
2016 - Дэлхийн эрэн сурвалжлах сэтгүүлчдийн холбооны санаачилгаар Панамын баримтыг олон нийтэд дэлгэж 214,488 оффшор компанийн мэдээллийг ил болгов.
2017 - ОХУ-ын Санкт Петербург хотын метронд дэлбэрэлт болж 14 хүн амиа алдан, олон тооны хүн шархаджээ.

Сэтгэгдлийг ачаалж байна ...
Сонирхолтой мэдээ
Их уншсан
Их сэтгэгдэлтэй
ТOP 20
Сонголт
Фото
Видео
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.
www.info.mn