”ДОЗ” энтертайнментын ”Тусгаарлагдсан шинэ жил” цуврал ”VOO”-д орлоо

"ДОЗ" энтертайнмент дэлгэцийн шинэ бүтээлээ үзэгчдийн хүртээл болголоо. Энэ хамт олон сүүлийн үед гадаадад зураг авалтаа хийж, гадны уран бүтээлчидтэй хамтран бүтээсэн уран бүтээлээр үзэгчдээ уйдаагаагүй. Тэр ч утгаараа олон улсын кино наадмуудад ч амжилттай оролцож ирсэн юм. Тэгвэл "ДОЗ"-ынхон энэ удаа телевизийн цувралаар үзэгчдэдээ бэлэг барилаа. "Тусгаарлагдсан шинэ жил" хэмээх 9 ангит цуврал 12 сарын 10-наас "Мобиком"-ын "VOO" апп-аар үзэгчдэд хүрч байгаа бөгөөд долоо хоногийн пүрэв гараг бүр хоёр ангиар гарч байна. Энэхүү цуврал хэдий инээдмийнх ч гэлээ цувралд гэр бүлийн харилцааны талаар өгүүлэх гэнэ. Олон жил хамтдаа амьдарсан ч хосуудын гууль цухуйж, тэд энэ бүхнийг хэрхэн даван гарахыг хөгжилтэй байдлаар өгүүлэх тул карентиныг хөгжилтэй өнгөрүүлж, дархлаагаа дэмжихэд нэмэр болох биз ээ. Мөн шинэ жил ойртсон энэ үеүдэд уур амьсгал нэмэхийг хүсвэл "VOO"-д нэгдэж, "Тусгаарлагдсан шинэ жил" контентыг үзээрэй.
Сэтгэгдлийг ачаалж байна ...
Сонирхолтой мэдээ
Их уншсан
Их сэтгэгдэлтэй
ТOP 20
Сонголт
Фото
Видео
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.
www.info.mn